БОАЖ-ын салбарыг ажлын арвин туршлагатай хүнээр удирдуулах хэрэгтэй

  • 0
  • 54
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Манай улс төрд хүчин зүтгэж буй эмэгтэй гишүүдээс хамгийн овсгоотой, хийсэн ажил нь үр дүнтэй, зорьсоноо биелүүлж, зорилгодоо хүрдэг хүн бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. 

Тэрээр Өргөдлийн байнгын хороог даргалж байхдаа байгаль орчинд бий болсон асуудлуудыг шуурхай шийдвэрлэн дорвитой хөдлөж байсан. Түүнчлэн Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагыг бэхжүүлэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох нэгж бий болгох асуудлыг хөндөн, шат шатанд нь хэрэгжилтийг хангах чиглэлийн бодлого дээр хүчтэй хувь нэмэр оруулсан нэгэн. 

УИХ болон Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга замыг эрэн хайж байсан бол М.Оюунчимэг хөрсний бохирдлын асуудлыг хөндөн, ямар хор хөнөөлтэй болохыг дэлгэн харуулсан юм. Түүнчлэн ОУ-ын судалгаа шинжилгээнд суурилан аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр шаардлагатай хэмээн үзэж үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлж чадсан. М.Оюунчимэгийн хийж хэрэгжүүлсэн ажлуудыг эхнээс нь нэгд нэгэнгүй дурдах нь илүүц ч, түүний байгаль орчинд санаачлан хэрэгжүүлсэн ажлууд салбарын сайдын хийсэн зүйлээс ч их. 

Иймд ногоон орчинд ээлтэй, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ирсэн туршлагатай, салбартаа шинэчлэл хийж, байгальд ээлтэй, чадварлаг удирдагч нэгэнд Байгаль орчноо даатгахыг иргэд хүсэж байна. Тиймдээ энэ салбарт түүний хийж хэрэгжүүлэх ажил, дуусгах олон зүйлүүд бий гэдгийг дурдах ёстой болов уу. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх