ШӨХТГ-аас хүнсний зах, эмийн сангуудыг шалгаж байна

  • 0
  • 55
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

ШӨХТГ-аас   нийслэлийн   зургаан  дүүрэг,  Орхон,  Дархан-Уул,  Өвөрхангай  аймгийн  нутаг  дэвсгэрт  байрлах хүнсний зах,  дэлгүүр, эмийн  санд хяналт  шалгалт хийж  байна.

Өглөөний  7:30  цагийн  байдлаар  Хүчит  Шонхор” захад  жижиглэнгээр  борлуулж буй  хонины  ястай  мах  7000-7500  төгрөг,  хонины  цул  мах 7800-8000  төгрөг, үхрийн  ястай  мах  9000-10500  төгрөг,  үхрийн  цул  мах  10000-12500  төгрөг,  адууны мах  8500  төгрөг  үнэтэй  байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй  харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин үхрийн ястай махны доод үнэ 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-12500 төгрөг болж 1000 төгрөгөөр нэмэгджээ.

Махны бөөний үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины махны үнэ 6000-6300 төгрөг болж  200 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин адууны мах 6500-6600 төгрөг болж 500-600 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны  нийлүүлэлт  өмнөх  өдрөөсөө 26.6 тонноор  нэмэгдэж 121.7 тонн нийлүүлэгджээ.

Чингэлтэй  дүүрэгт  байрлах  Хүчит шонхор”,  Нарантуул-2,  Бөмбөгөр”,  Содон бөмбөгөр”,  Дахи  Оргих”,  Өнөд  Арвижих”,  Мөнх  дэвжих”, Дэлгэрэх”, Арвайхээр”,  Зургаан Од”,  Сагсага”,  Тод”,  Ананд”,  Хатан  зөгий”  зэрэг  зах, хүнсний  дэлгүүрүүдийг   хяналт  шалгалтад хамруулжээ.  Алтжин бөмбөгөр”  хуваарийн  дагуу  амарч  байна.

Нарантуул-2”, Юмт бөмбөгөр”, Содон бөмбөгөр” захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-8000, хонины цул мах 7800-8500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 9500-12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд 1400-1600, нэгдүгээр  зэрэг 1200-1300, хоёрдугаар  зэрэг 900-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500,  монгол  төмс  800-1000,  монгол  лууван  1500,  монгол сонгино 2600-3000,  хятад  сонгино   1500,  өндөг 340-400  төгрөгийн  үнэтэй  байна.

Нарантуул-2”  захын  махны  жижиглэнгийн  үнийг  өмнөх  өдрийнхтэй  харьцуулахад хонины  цул  махны  үнэ  8200  төгрөг  болж  100-200 төгрөгөөр,  үхрийн  цул  мах 9500-12500  төгрөг  болж  доод  үнэ  нь  1000  төгрөгөөр  тус  тус  буурсан  бол  үхрийн цул  махны  дээд  үнэ  1000 төгрөгөөр  нэмэгдсэн  байна.  Тус  захын  махны  бөөний үнийг  өмнөх  өдрийн  үнэ  ханштай  харьцуулахад  хонины  махны  үнэ  6200-6500 болж 200-300  төгрөгөөр,  үхрийн  махны  үнэ  7300-7500  төгрөг  болж  500-800 төгрөгөөр  нэмэгдсэн  байна.  Тус  захад  монгол  луувангийн  үнэ  1500 болж  300 төгрөгөөр  буурсан.

Хүчит  шонхор”  захад  монгол  луувангийн  үнэ  1500  болж  500  төгрөгөөр нэмэгдсэн  байна.

Өнөд  Арвижих”  хүнсний  дэлгүүрт  задгай  өндгийг  450  төгрөгөөр  худалдаалж байсныг  улсын  байцаагч  үнэ  бууруулах  шаардлага  өгч  400  төгрөг  болгон бууруулж  зөрчлийг  газар  дээр  нь  арилгуулжээ.  

height=672

height=800

height=672

height=672

height=800

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх