Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 

Цар тахлын улмаас зуны олимпын наадмыг хойшлуулсан. Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга 2021 оны гуравдугаар сараас хойш олимп болох эсэхийг шийдэж, хугацааг нь тодорхой болгоно гэжээ.

Тодруулбал, олимпын наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Эндо Тошиаки Ирэх оны гурваас зургаадугаар сарын хооронд олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулна. Мөн тухайн үед Токио-2020” олимпыг зохион байгуулах эсэх нь тодорхой болно” гэжээ. Эндо Тошиаки Токиогийн олимпын наадам зохион байгуулах хорооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг, олимпын наадам зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд хяналт тавих ажлын орлогч дарга юм.
Зохион байгуулагчид Токиогийн наадмыг аюулгүй зохион байгуулахад анхаарч, эмчилгээний арга техникийг улам боловсронгуй болгож үүнд шаардлагатай төсвийг зохицуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх