Бүсгүйчүүд эрчүүдийг сонжин хардаг 5 газар

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эрчүүд эмэгтэйчүүдийг хаана, ямар газарт хардаг талаар ийм судалгаа байхгүй. Учир нь эрчүүд хаана ч, ямар ч байдалд бүсгүйчүүдийг хардаг гэдэг нь түүхийн урт хугацаанд батлагдсан зүйл. Эмэгтэйчүүд тэдэн шиг тийм идэвхтэй биш. Гэхдээ тэд ч бас эсрэг хүйстнээ сонирхохоос буцахгүй. Харин хүнд мэдэгдэхгүйгээр сонжиж чаддаг байна. Онилогдсон бай нь овоо хараанд ороод байгаагаа ч анзаардаггүй.

Оффис

/

Ер нь бол сайхан костюмтай эр хүний өмнө удаан тэсэх эмэгтэй ховор гэдгийг санаарай. Гэхдээ хэчнээн сайхан хослолтой ч ажлын байран дахь биеэ авч явах байдал тун чухал. Ажилдаа сайн, бусдадаа тусалдаг, эерэг энергитэй бол та Оффисын ханхүү” болох магадлал тун өндөр.

Наран шарлагын газар

/

Газар сайгүй нүцгэн биеэ гайхуулаад яваад байдаг эрчүүд цөөнгүй. Гэхдээ эмэгтэйчүүд булчинлаг сайхан биеийг харах болгондоо догдлоод байдаг гэсэн үг биш. Харин наран шарлагын газарт бол өөр хэрэг. Энд бүсгүйчүүд нууцаар ч гэсэн бахархан бахархан таныг ширтэж байгаа гэдгийг ойлгоорой. Хэдэн жил төмөр өргөсний чинь ач тус энд л гарах юм.

BAR

/

Бааранд хүмүүс зугаацах, цэнгэх, танилцах зорилгоор ирдэг. Энд шинэ хүмүүстэй танилцахад хамгийн амар. Бааранд эрчүүд эмэгтэйчүүдийг яаж хардаг шиг тэд ч бас ажиглан, сонжиж суудаг. Яаж ууж байна, хэр хөгжилтэй залуу гэдгийг чинь тэр дор нь л дүгнэчихнэ.

Олон нийтийн унаа

/

Метро, галт тэрэг, автобусанд бүсгүйчүүд эрчүүдийг шинжин харах дуртай. Гэхдээ мэдээж ойртоод түшээд ирэхгүй.

Номын дэлгүүр

/

Номын сан, дэлгүүрт ирсэн эмэгтэй болгоныг та номын хорхойтон гэж бодож болохгүй. Энд ном авахаас гадна боловсролтой, мэдлэгтэй залуутай танилцах гэж бүсгүйчүүд ирдэг юм. Ижил төрлийн ном сонирхдог бол яриа хөөрөө ч тэр дороо өрнөнө

М.Сугар-Эрдэнэ

Эх сурвалж: Zindaa.m

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх