Х.Болорболд: Ах дүү Н.Жаргалсайхан, Н.Золжаргал нар гадныхны утсан хүүхэлдэйнүүд

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Реалполитик судлаач, инженер, санхүүч-эдийн засагч Х.Болорболдын хэвлэлд өгсөн ярилцлагаас эш татан хүргэж байна. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Жаргалсайхан, Н.Золжаргал нарын талаар ноцтой асуудал хөндөн өөрийн үзэл бодлоо ийн илэрхийллээ.

-Би 2016 оны наймдугаар сарын сүүлчээр нэг телевизэд ярилцлага өгсөн. Түүн дээр ч би хэлсэн байгаа. Тэр юу вэ гэхээр зургаан сарын сүүлчээр сонгууль болж шинэ засгийн газар эмхлэгдэн байгуулагдсан. Хамгийн гол нь Монголбанкны захирлаас ажлыг нь дүгнэхгүйгээр хүлээн авч болохгүй байсан. Гэсэн хэдий ч албан тушаалын хэнээтнүүд тэнд гүйж очоод тэрнээс урьд нь хийсэн ажлынх нь тайланг хүлээн аваагүй, албан ёсоор дүгнээгүй байж албан тушаалыг нь хүлээгээд авчихсан. Тэгээд тэр нөхөр чинь албан тушаалаа хүлээлгэж өгөөд л зугтаагаад гараад явчихаж байгаа юм. Энэ бол санаатай. Би дахиад хэлэхэд, МАН гэдэг чинь зүүний либерал нам. Либерал гэдэг бол зөвхөн барууны бүх юмыг шүтээнээ болгосон нам. АН бол ойлгомжтой, энэ бол барууны бүр жинхэнэ неолибералистуудын нам. Тийм учраас энэ хоёр намын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, энэ хоёр замын зүтгүүлээд байгаа бүх юм бол эцсийн бүлэгт бүгд Монголын ард түмний эсрэг байгаа. Олонхын эсрэг байгаа.

Ер нь Н.Золжаргал хувьчлал гэдэгтэй маш их холбоотой нөхөр. Олон улсын валютын сан, Монголбанкыг байгуулаад, тэндээс Вашингтоны концессуудыг манай улсад хэрэгжүүлэх хамгийн эхний шат нь бол хувьчлал гэдэг нэрийн дор урьд нь байсан эдийн засгийн суурь бүтцүүдийг бүгдийг нь устгахыг өөр үгээр хэлээд байгаа юм. Устгах зорилготой. Хэрвээ устгана гэсэн бол хүмүүс тэрийг хүлээж авахгүй нь ойлгомжтой байсан. Гэвч тэрийг өөрөөр нэрлэчихэж байгаа учраас хүмүүсийг хуурчихаж байгаа юм. Гэхдээ цаад зорилго нь огт өөрчлөгдөөгүй.

Хувьчлал гэдгийг чинь 1930-аад оны үеэс хамгийн анх Гитлер гаргаж ирсэн үг юм байна лээ. 1933 онд Гитлер Германы засгийн эрхэнд гараад, хамгийн гол нь Германы бүх аж үйлдвэрүүдийг барууны банк, санхүү, корпорациудад тавьж өгөх энэ үйл ажиллагаагаа хувьчлал гэж нэрлэсэн. Хувьчлал гэдэг чинь гагцхүү яг хулгайчлалыг нуусан үг байхгүй юу даа. Тэгээд юмыг эвдэн бусниулахын тулд дандаа нэрийг нь өөрчилж, хүмүүсийг хуурдаг. Хүмүүсийг тэр нэрний цаана ямар бодлого, ямар зорилго, ямар мөн чанар байна гэдгийг харж чадахгүй болгочихсон байна шүү дээ.

Н.Золжаргал 1990-ээд оны эхнээс авахуулаад Хөрөнгийн биржийн захирал байсныг санаж байгаа биз. Хөрөнгийн биржийн захирал манай бусад аж ахуйн нэгжүүд хувьчлагдаад, хөрөнгийн бирж хоёр дахь зах зээлийг нээнэ, хувьцааны зах зээлийг нээнэ гэсэн. Гэвч хувьцааны зах зээл нээгдээгүй. Тэр хүн бол зөвхөн Олон улсын валютын сан, гадны энэ байгууллагуудын тавиул нь байсан. Тэнд сууж байгаад бүх юмыг эвдэн бусниулсныхаа дараа зугатаад гараад явчихсан. Тэгээд саяхан буцаж орж ирээд дахиад Монголбанкны юун дээр гарчихсан байгаа. Тэр хүний ах нь мөн Монголбанкны хамгийн анхны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан байсан биз дээ. Тэд төрсөн ах дүү хоёр. Тэр хоёр бол эдийн засагч, банкир биш. Тэр хоёр үзэл сурталч нар. Гадаадын үзэл суртлыг Монголд хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэйнүүд. Дээр нь үлэмж их хэмжээгээр хулгайлсан хулгайчид гэж ярьлаа.

Эх сурвалж: updown.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх