|
Шинэ мэдээ

Шахмал түлш өнөөдрөөс 3750₮ худалдаалагдана

 
 

Шахмал түлш өнөөдрөөс 3750₮ худалдаалагдана
Монгол Улсын Засгийн газрын 200 дугаар тогтоол гарч гэр хорооллын айл өрхүүдийг ахуйн хэрэгцээнд хэрэглэх сайжруулсан шахмал түлшний үнийг дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 75 хувь буюу 937.5 төгрөг болгон хямдруулсан билээ. Үнийн хямдралтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд түлшний эрэлт өсч борлуулалтын цэгүүд дэх ачаалал эрс нэмэгдэж, иргэдийн дунд багагүй бухимдал үүссэн. Усны тэрэг, машинтай урт дараалал үүсгэсэн байдал өчигдөр хаа сайгүй байсан. Үүнийг "Тавантолгой түлш ХХК түлшээ үйлдвэрлэхгүй байна, нийлүүлэхгүй байна" гэх бодит бус шүүмжлэл гарсан. Тэгвэл түлшний үнэ нэг уут нь 3750₮ буюу үндсэн үнэд шилжсэн энэ үед борлуулалтын цэгээс түлш худалдан авч байгаа иргэн байхгүйг борлуулагч нар ярьж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?