Улс төр
Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал
Түүнийг өчигдөр болсон "Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан байж болзошгүй хэмээж байгаа.
2026 оны 10 сарын 02, 14:59
·
2 уншилт
·
Admin
Найруулагч Б.Баатарыг баривчлан шүүхээр болж, мисс А.Баярцэцэг тэргүүтэй хүмүүс иржээ
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 2-ны өдөр найруулагч Б.Баатарыг гэрээсээ гарахад нь Тагнуулын 10-аад залуус машиндаа суулган авч явжээ. Түүнийг өчигдөр болсон "Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан байж болзошгүй хэмээж байгаа.
Жагсаалд идэвхтэй оролцсон иргэн Монгол хаан жүжгийн логотой малгай өмссөн учир жагсаалыг Б.Баатар найруулагч зохион байгуулсан байх магадлалтай гэж үзжээ.
Өнөөдрийн 13.30 цагт Хялбаршуулах ажиллагааны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. Энэ хурал өчигдөр болох байсан ч Б.Баатар өмгөөлөгч авч амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон юм. Шүүх хурлын гадна мисс А.Баярцэцэг тэргүүтэй олны танил хүмүүс найруулагч Б.Баатарыг хүлээж байна.
Хуваалцах
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.
Сурталчилгаа
300 × 250