|
Шинэ мэдээ

Жүжигчин Роберт Паттинсон эдгэрч, “The Batman” киноны зураг авалтаа үргэлжлүүлж байна

Жүжигчин Роберт Паттинсон эдгэрч, “The Batman” киноны зураг авалтаа үргэлжлүүлж байна

 

Британийн алдарт жүжигчин Роберт Паттинсон энэ сарын 4-ны өдөр коронавирусийн халдвар авснаа зарласан. Улмаар түүний гол дүр бүтээж буй "The Batman” киноны зураг авалт түр зогсоод байсан юм. Тэгвэл алдарт жүжигчин 14 хоногийн дараа эдгэрч, кино зураг авалтдаа эргэн орсон байна. "The Batman” киноны нээлтийг 2021 оны зургаадугаар сард төлөвлөөд байсан ч 2021 оны аравдугаар сард болгон хойшлуулсан юм. Холливүүдийн олон студи цар тахлын улмаас саатсан уран бүтээлийн ажлуудаа ийнхүү бага багаар сэргээж эхлээд байна. 

 

Роберт Паттинсон болон Суки Ватерхаус нар Лондон хотноо
Роберт Паттинсон болон Суки Ватерхаус нар Лондон хотноо

 

Эх сурвалж: AFPnews

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?