|
Шинэ мэдээ

Өнөөдөр олон улсын энхтайвны өдөр

 

 


1981 оны НҮБ-ын ерөнхий ассамблейн хурлаар жил бүрийн 09-р сарын 21-ний өдрийг "International Peace Day” буюу "Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ. Ингээд 20 жилийн дараа буюу 2001 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар ямарваа зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэлгүй, талууд 24 цагийн туршид гал зогсоох өдөр болгон тэмдэглэж байхаар санал нэгтэйгээр баталсан байна.
Энэ жилийн хувьд хүмүүс бид бие биенийхээ дайсан биш гэдгийг маш сайн ойлгосон жил болж байгаа бөгөөд харин бидний нийтлэг дайсан бол эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын хэв маягт минь заналхийлж байгаа КОВИД-19 хэмээм вирус гэдгийг бүгд харцгаалаа. Энэхүү вирус нь бидний дэлхийг түйвээж, үймээн самуунд автуулж, гаригийн хаа нэгтэй болж байгаа үйл явдал нь бүх хүмүүст нөлөөлж болохыг хүчээр сануулж чадлаа.
2020 оны 03-р сард НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш байлдаж буй бүх талуудыг зэвсгээ хаяж, урьд өмнө тохиолдож байгаагүй дэлхийн цар тахалын эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулахыг уриалсан. Энэхүү уриалга нь зэвсэгт бүлэглэлүүдэд хандсан байсан бөгөөд хил дамжсан хамтын ажиллагаа нь өнөө цагт нийгмийн эрүүл мэндийн хамгийн томоохон дайсан хийгээд хямралтай хийх тэмцэлд нэн шаардлагатай байсан юм.
2020 он уг нь НҮБ-ын хувьд сонсох, суралцах жил байсан юм. Энэ бол НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан олон сая хүмүүсийг бидний хүсч байсан энхтайван, цэцэглэн хөгжсөн ирээдүйг бий болгоход чиглэсэн хамгийн том, хамгийн өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг болох UN75-д нэгдэхийг уриалж байна.
Бид КОВИД-19-ийг ялж гарахад таны дуу хоолой урьд урьдынхаас илүү чухал байна. Нийгмийн тусгаарлалт хаа сайгүй тавигдсан байгаа энэ үед энхтайваны өдрийг харилцан ярилцаж, санал бодлоо нэгтгэхэд зориулах болно. Энэхүү гамшигийг хэрхэн даван туулах, дэлхийг анагаан, сайн сайхан цагийг эргүүлэн авчрахад бүгд нэгдэж, санал бодлоо хуваалцахыг уриалж байна. Хэдийгээр бид бие биенийхээ дэргэд зогсож чадахгүй ч хамтдаа мөрөөдөж чадна... гэж НҮБ бичжээ.
2020 оны энхтайвны өдрийн уриа нь "Shaping Peace Together” буюу "Энхтайвныг хамтдаа бий болгоё” юм байна. Цар тахалын энэ цагт энэрэл хайр, нинжин сэтгэл, итгэл найдварыг тараан энэ өдрийг тэмдэглэхийг хүсчээ. Вирусын энэ үед аливаа ялгаварлан гадуурхалт болон үзэн ядалт бий болохын эсрэг НҮБ-тай хамт зогсоорой. Бүгд бидэнтэй нэгдвэл бид хамтдаа энхтайваныг бий болгож чадна.
НҮБ-ын зүгээс дэлхийн бүх улс, үндэстнүүдэд энэ өдөр 24 цагийн туршид ямарваа байлдааны ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, энхтайванч үзлийг хүндэтгэхийг хүслээ. Мөн энтайванч үзлийг сурталчилсан боловсрол, олон нийтэд энхтайвны талаарх мэдлэг түгээх үйл ажиллагаанууд зохион байгуулан тэмдэглэхийг уриалж байна.
Даян дэлхий бүхлээрээ энх амгалан байх болтугай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?