|
Шинэ мэдээ

Д.Нямхүү: 330 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

 

 

Д.Нямхүү: 330 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

 

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Л.Амбалсэлмаа "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  14 сая 450 мянган  хүн өвчилж, 608 мянган хүн нас баржээ. 8.6 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарч, 5.2 сая хүн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 186 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Өвчлөл өмнөх өдрийнхөөс 93 мянгаар нэмэгдэж, нас баралт 3000 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй  байна.

24 цагийн дотор  АНУ-д 67 мянга, Бразил улсад 23, Энэтхэгт 39 мянган хүн коронавирусийн халдвар авсан нь өвчлөл хамгийн өндөр байгаа  эхний гурван улс болсон хэвээр байна.

ОХУ-д 24 цагийн дотор  6109  хүн шинээр коронавирусийн халдвар авч, 95  хүн нас баржээ.

Манай орны хувьд  ажиглалтад шинээр  24 хүн орж, 1 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2784 хүн ажиглалтад байгаа.  Үүнд 1-5 насны 95 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, 327 архаг хууч өвчтэй хүн байгаа. Үүргийн онгоцоор ирсэн 52 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүн эмчлүүлж байна" хэмээлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 19-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ын явуулын хоёр лабораторид  нийтдээ 330 хүний сорьцоос шинжилгээ авахад, бүгдээс нь коронавирус илрээгүй.  Үүнийг задалвал, 2020 оны долдугаар сарын 04-нд Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, Дорноговь аймгийн Хангимандал боомтоор орж ирсэн  ачаа тээврийн 24 жолооч, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 18 жолоочоос  коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан 24 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.  Монголд батлагдсан тохиолдол 287, эдгэрсэн хүн 213, одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна. Одоогоор 64 хүний биеийн байдал хөнгөн, 101 хүн хүндэвтэр байна” хэмээлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?