|
Шинэ мэдээ

Монгол улсын хэмжээнд 11 дахь тохиолдол бүртгэгдлээ

 

Монгол улсын хэмжээнд 11 дахь тохиолдол бүртгэгдлээ

 

Истанбул Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн нэг иргэнээс Коронавирусын халдвар илэрч Монгол улсын хэмжээнд 11 дахь тохиолдол бүртгэгдлээ.

 

Истанбул Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 221 хүнийг тусгаарлан шинжилгээ хийж дууслаа.

 

Үүний дотроос нэг корона вирусын халдвар илэрлээ. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан 25 сорьцноос Корона вирус илрээгүй. 2020 оны 3 сарын 25 өдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан хяналт шинжилгээ хийгдэж байна. Нэг тохиолдлын ойрын хавьтагчдыг нэн яаралтай олж тогтоож шинжилгээ авч хяналтад авч зөвлөгөө өгөх хэлбэрээр ажиллаж байна. Цаашлаад хяналт тандалтыг улам нарийн хийж ажиллах болно.


 

 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 184 хүн хянагдаж байна. Бидний одоогын зорилго бол халдварыг цааш тархаахгүй байх, алдаж олон хүнд алдахгүйн төлөө ажиллаж байгаа. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд өндөр зохион байгуулалтад тусгаарлалтад орж байгаа энэ бол бидний давуу тал гэж онцоллоо.

 

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?