|
Шинэ мэдээ

Г.Амартүвшин Нидерландын иргэн биш гэдгээ баталж чадахгүй байна

 

УИХ-ын  сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшинг Нидерландын Вант улсын иргэншилтэй болох тухай баримт сошиал сүлжээнд цацагдсан билээ.
 
Үүний дараахан zarig.mn сайтын сэтгүүлч түүнээс өөрийн биеэр энэ тухай нь асуусан боловч тэрээр ямар нэгэн бодитой тайлбар өгч чадаагүйгээр үл барам " Удахгүй албан ёсоор баримттай тайлбарлана" хэмээгээд бараг зугтах шахам одсон юм.
 
Өчигдөр УИХ-ын  сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин twitter хаягтаа : "Би өөр улсын иргэн биш. Баримтгүй тайлбар хийхийг хүсээгүй учир хэсэг хүлээлээ. Хүсэлт илгээсэн ч авч амжаагүй баримтуудыг удахгүй ил болгоноо." хэмээн  өөрийн иргэний үнэмлэх болон Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын тодорхойлолтын зургийг нийтэлсэн байв.
 
 
 
 
Гэтэл иргэд хийгээд хэвлэлийнхэн түүнийг Монгол Улсын Иргэн биш гээгүй, харин Монгол Улсын иргэн атлаа  бас өөр улсын иргэншилтэй эсэхийг л лавлаж байсан юм.
Үүнд Г.Амартүвшин хариулт өгч чадсангүй, "Еэвэнгийн нөгөө тал нь энэ" гэдэг шиг аргаар Монгол улсын иргэний үнэмлэхээ л үзүүлсэн нь хачирхалтай.
Ийнхүү  УИХ-ын  сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин Нидерландын иргэн биш гэдгээ баталж чадахгүй байсаар л байна.
 
http://www.sonin.mn/news/easy-page/112014

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?