|
Шинэ мэдээ

Токио-2020 олимпын наадмыг албан ёсоор хойшлууллаа

 

Токио-2020 олимпын наадмыг албан ёсоор хойшлууллаа

 


Хүн төрөлхтний их баяр цэнгэл болох зуны олимпын наадам Японы Токио хотноо долдугаар сарын 24-ий өдөр эхлэх ёстой байсан. Гэвч Олон улсын Олимпын 2020 оны олимп, паралимпийн наадмыг албан ёсоор хойшлуулж байгаагаа өчигдөр орой мэдэгдлээ.  

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОУОХ-ны тэргүүнтэй олимпын наадмыг нэг жилээр хойшлуулахаар тохиролцсон хэмээн мэдэгдсэн юм.  Тиймээс олимп 2021 оны зун хүртэл хойшилж байна.  Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярьсаны дараа энэхүү шийдвэрээ сэтгүүлчдэд дуулгасан аж. Уг нь Японы Засгийн газар олимпын наадмын бэлтгэлээ хангалттай базаагаад байсан ч коронавирусийн тархалт дэлхий нийтийг хамарч, буурахгүй байгаа уичр ийнхүү хойшлуулж байгаа гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?