|
Шинэ мэдээ

Өнгөт арьст залууг үхэлд хүргэсэн цагдааг баривчилжээ

 

 


АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн гарыг гавлан газарт хэвтүүлж, хүзүүн дээрээс нь өвдөглөсөн цагдааг хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутган баривчилжээ.

Миннеаполис хотын Хеннепин тойргийн шүүгч Майк Фриман, уг цагдаад хариуцлага хүлээлгэх хангалттай баримт нотолгоо бидэнд бий хэмээн мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хохирогч болох 46 настай Жорж Флойдыг цагдаагийн ажилтан Дерек Шовен газарт хэвтүүлж, хүзүүн дээр нь өвдөглөсний дараа нас барсан бөгөөд тухайн үед Ж.Флойд амьсгалж чадахгүй байна хэмээн хэлж байжээ.

Хеннепин тойргийн мэдэгдэл гарсны дараа Ж.Флойдын гэр бүл Д.Шовенд хатуу хариуцлага тооцохыг прокуроруудаас хүссэн байна. Уг явдал өнгөт арьст америкчуудын дургүйцлийг ихэд хүргэсэн бөгөөд Миннеаполис хотын жагсагчид олон барилгыг сүйтгэж, цагдаагийн газарт гал тавьжээ. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал АНУ-ын олон хотод өрнөсөн байна.