|
Шинэ мэдээ

ОХУ-д халдварын 8599 тохиолдол шинээр илэрчээ

 

 

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8599-өөр нэмэгдэж, 344481 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Москва мужид шинээр илэрсэн 862, Санкт-Петербургт 384, Доод Новгород мужид 152, Ростов мужид 152, Красноярскийн хязгаарт 146, Ростовт 152, Ярославд 107, Калуга мужид 123, Самар мужид 121, Эрхүү мужид 120, Дагенстанд 113, Брянск мужид 111, Ханты-Мансийн өөртөө засах тойрогт 102 тохиолдол тус бүр бүртгэгджээ.
 
Шинээр илэрсэн тохиолдлуудын 3777 нь буюу 43.9 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсны улмаас нас барсан 153 тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3541 болжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 5363 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 113299 болсон байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.