|
Шинэ мэдээ

Өчигдөр, 16:35

Хавтгайрсан халамжаас татгалзъя...

Хүүхдийн 20.0 Цалинтай ээжийн 50.0.. Одоо болио боль энийгээ! Зүгээр л ясли, цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлгүүд, сургууль, эмнэлэгээ л хангалттай болгочих. Завтай болсон эцэг эх, асран халамжлагчийг нь ажлын байраар хангачих. Юун 20.0, юун 50.0... энэ мөнгийг чинь ажил хийгээд хэдэн арав нугалаад олчихно.

Нөхөр нь ганц хүний цалингаар гэрээ болгох гэж зүтгэнэ. Эхнэр нь баахан хүүхэд гаргаад гэрийн мухарт хамт олонгүй, ажил төрөлгүй нийгмээс тусгаарлагдсан тэжээмэл амьтан шиг амьдарна. Сүүлдээ бухимдана, гутрана. Нөхөр нь бас цалин нь хүрэхгүй бухимдана гутрана.

За эндээс л гэрбүлийн зөрчил хэрүүл, хүчирхийлэл үүсэх шалтгаан нөхцөл үүснэ Мэдээж хүний суурь хүмүүжил нөлөөлнө. Аргаа олж байгаа залуус байгаа. Гэхдээ нийгмийн олонхи залуу гэрбүлүүдэд тулгамдсан асуудал мөн учраас л дуугүй байж чадсангүй

Аан тийм дээр халамжаа болиод хүүхдээ ясли цэцэрлэг сургууль өдөр өнжүүлэхэд өгсөн ээж аав асран халамжлагчийн ажлын ажлын байрны асуудал хөндөгдөнө. Ажил олгогчидоо өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлрүү шилжүүлж, ажлын байрны зөвшөөрлийн стандартын хүнд суртлыг халах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд байгууллагын зардал багасч дахин ажлын байр нэмэгдүүлэх, цалин мөнгөө нэмэх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж нөгөө өдөр өнжүүлэх, ясли, цэцэрлэгийг байгууллагынхаа дэргэд ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулан нээх нөхцлийг ч бүрдүүлэх боломжтой болно.

Мэдээж үр дүнд нь хүүхдүүд нийгмийн үйлчилгээнд хамрагдаж ахуйн осол, гэмт хэргийн хохирогч болохгүй. Эрүүл мэнд хүмүүжил боловсролын асуудлыг цогцоор нь шийдэх нь. Мөн эцэг эх асран халамжлагчид ажилтай орлоготой, эвтэй найртай, урамтай амьдрах болно. Гэмт хэргийн гаралт, архидалт ч багасна. Ингэж биеэ даасан залуу гэрбүлүүд нийгмийн олонхи болвол ахмад тэтгэврийн хүмүүсийнхээ тэтгэвэрлүү халдаж зээл авахуулах шаардлагагүй болно бас.

Ингээд араас нь тэтгэврийн асуудал хөндөгдлөө. Ахмадын тэтгэвэрийг амьдрал ахуйд хүрэлцээтэй болгохийн тулд Тэтгэврийн сан, ер нь НДын сангуудыг өндөр хөгжилтэй орны жишгээс судлан нэвтрүүлэх нь зүйтэй. Энэ сангууд нь байгууллагынхаа хувьд сангийн мөнгийг мэдээж өсгөж арвижуулах болзолтой, өөрөө давхар даатгагдсан байх ёстой. Харин даатгуулагчдад сонголт олонтойн хажуугаар давхар олон хувилбаруудад хамрагдах боломжийг нь нээх хэрэгтэй. Ингэснээр сайд дарга нар болон банкны эзэд хамтран аливаа даатгалын мөнгийг банкиндаа байршуулан өндөр хүүтэй зээл гаргаж мөнгө хүүлэх үйлдэл хийх боломжийг нь хаана.

За үргэлжлээд сайд дарга нарын луйварлуу ороод ирлээ. Өөрсдийн албан тушаалыг урвуулан ашиглаж мэдээлэлд ойр байгаагаа давуу тал болгон олон түмэнд буюу нийгмийн тодорхой зорилтот бүлгүүдрүү чиглэсэн сангууд, мөн бүтээн байгуулалтруу зорьсон зээлийн сангууд.. ер нь хаана хүүгүй буюу бага хүүтэй мөнгө байна түүнийг хаман өөрсдийн хамаарлын банк, ББСБ, ААНүүдрүү эвтэйхэн шилжүүлээд буцаан мөнгө хүүлэх, ажлыг нь булаах замаар хөрөнгөжин тэрбумтан болцгоогоод олон жилийг үдлээ. Үүний баталгааг бүгд мэддэг. Танилаар дамжиж авилгал өгч тендэр концесс ЖДҮ ...д хамрагдана. Энэ нь бүр ханш тогтчихсон. Хүмүүс хулгай хийлгүй ажил хийе гээд зээл аваад, яаж ийж ажил олоод хийнэ. Дараа нь мөнгөө өгөхгүй. Яагаад өгөхгүй байгаа гэхээр дарга Хятадаас ирээгүй. Яагаад гэвэл мөнгөтэй Хятадууд нөгөө тендэр концессуудыг чинь аль хэзээний Монголчуудаас түрүүлээд тоншчихсон, хятад даргатай болчихсон. Ажлын хөлсөө авч чадахгүй иргэд, байгууллага өрөө төлж чадахгүй.

Өр зээлрүү ороод явчихлаа даа. Банкнаас зээл авсан нь ББСБруу хандана. ББСБынхаа зээлийг төлж чадахгүй ломбард, бас хоногийн зээл гаргадаг хувь хүмүүсрүү хандана. Банкны сарын 1,5-2,5% хувь хүний хоногийн 0,5%-1% буюу сарын 15-30% хүртэл мөнгө хүүлэгч луйварчидруу хандатлаа өөрөө нүхэнд орчихоод, нүхнээсээ гарахын оронд улам доошоо нүхээ гүн ухаад хүнд байдал оруулдагийн шалтгаан бол өнөөх ажлын хөлс өгөхгүй байаа гайхал авилгач гуай маргааш нөгөөдөр гэж хойшлуулж горьдлого төрүүлдэгтэй шууд холбоотой. Одоо мөнгө өгчих юм байна тэр болтол аргалъя гээд тэнэг алхам хийдэг.

Хохирогч болсон хүн хууль шүүхээр явахаар боллоо. Хохирогч нь хариуцагч юм шиг л байнгын ажилтай болно. Хамгийн аймар нь нөгөө шудрага ёсыг тогтоон дэнслэх газар маань ялзарчихсан хүнд сурталтай байдаг нь харамсалтай. Хуулийг тэгш бус ялгамжтайгаар цоорхойг нь ашиглан яаж л бол яаж эргүүлж ажиллана. Шууд хэлэхэд хэн их мөнгө төлнө түүний эрх ашгийн талд шийднэ. Мэдээж бүгд биш. Сая Салхитын мөнгөний ордоос харлаа. Ер нь бол Өмгөөлөгч Шүүх Прокурор ШШГүйцэтгэгч бүгд өөр өөрсдийн төлөөлөл фракцтай. Тэгтэл ял завшаад байдаг хариуцагч мөнгөтэй тал нь өнөөх л авилгач түшмэд, албан тушаалтнууд, мөн жижиг залилан хийдэг хүмүүс, мөнгө хүүлэгчид. Харин хохирогч нь нэмж хохироод хэн ч биш юу ч биш нийгмийн шавхруу болдог. Сэтгэлийн хатгүй нь амиа хорлоно. Архи ууна. Засрах нь засрана. Засрахгүй нь дуусаа. Ийм маягаар олон өрх айл сарниж, олон хүүхэд өнчирч, олон байгууллага дампуурсан. Тэд сүүлдээ мал нохойноос дор болсон. Нэгэнт малнаас дор болсон хүн үхэлтэй нь бишдээ амь зуух ёстой биз дээ. Мал бол хаана ногоо шимтэй байна, тийшээ л бэлчээрлэнэ. Малнаас дорд болсон хүн хаана амь зуулга байна, тийшээ тэмцэнэ.

Төрдөө хаягдсан, түмэндээ ганцаардсан хүн харь нутагруу ажлын хүндийг хүний зэмлэлийг үүрэхээр оддог. Эргээд ирэхэд эцэг эх нь амьд сэрүүн байх уу гэдэг эргэлзээ, айдас. Энэ бол эдийн засгийн дүрвэгсэд нэртэй боловч яг үнэндээ улстөрийн дүрвэгсэд ч мөн. Одоо нөгөө эрх баригч луйварчид гадаадад байгаа Монголчуудын сонгох эрхэнд халдаж сонгуулийн санал өгүүлэхгүй гээд хууль батлачихлаа.

Ингээд луйварчид өрөндөө баригдсан, ядуурсан олон түмнийг бэлэн мөнгө өгнө гэж амлан сонголтыг нь дээрэмддэг болж. Хамгийн харамсалтай нь мөнгөний ядуурал маань оюуны ядууралруу шилжчихлээ.
Хүүхдийн 20.000 цалинтай ээжийн 50.000 тэтгэвэрийн зээл тэглэсэн.. гээд элдэв халамж тэтгэмж хавтгайрна гэдэг бол Монгол хүнийг бүр эх үрс байх нандин мөчөөс нь л эхлэн ахмад буурлууд хүртэл сэтгэхүйд нь бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж байгаа зорилтот хөтөлбөр юм шүү. Энэ бол хавх.

Бүгдээрээ хавтгайрсан халамжаас татгалзаж ажилтай орлоготой болохын төлөө тэмцэе!!

Наргалгаа, шалтгаант нөхцөл, үр дагаварыг товч бичлээ. Шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшнийхэн маань анхааралдаа авч ажиллавал маш их хэрэгтэй байна даа.. Харамсалтай нь анхааралдаа авч ажил болгох нь 99% худлаа даа..

Гэхдээ тэдэнд биш өөрсөддөө найдан тэмцэх зам зөв үү!!! Харамсалтай нь нэгдэж чадахгүй нь ..

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?