|
Шинэ мэдээ

“Конор vs Серроне” тулааны талаар хэн юу хэлэв

 

Маргааш өглөө АНУ-ын Лас-Вегаст холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байгаа UFC 246 тэмцээн явагдана. Жил гаруй хугацаанд тулалдаагүй Ирландын Конор МакГрегор Америкийн "Ковбой” Дональд Серронетой тулалдах болно. Энэ хоёрын тулааныг алдарт шүүгч Херб Дин шүүх болжээ.

Бооцоо тавигчдын бодлоор Конор ялах гэнэ. МакГрегорын ялалтын хувь 1,27 байгаа бол Серронегийнх 3,80 байна.

Конор нийт 25 тулалдаж, 21 ялсан бол Серроне 36 ялж, 13 ялагдсан.

Конор МакГрегор "Цус урсах болно. Би энэ жинд сайхан зохицож байгаа. Холимог тулаан сонирхогчдод би баяр баясгалан бэлэглэх дуртай. Энэ жинд агуу тулаан олныг хиймээр байна. Би Дональдыг хүүхдийн ном мэт уншиж чадна, бүх арга мэхийг нь ч мэдэж байна. Өөртөө дэндүү итгэлтэй байна. Хүнд цохилтоор ялах болно”

Дональд Серроне "Тулаан 4-5 үе үргэлжлэх байх. Би бэлэн байна, харин Конор бэлэн болов уу? Тулааныг сэтгэл догдлон хүлээж байна. Ялбал хүүгээ аваад амралтад явна. Дараа нь UFC холбооны тэргүүнд утасдаж, дараагийн тулаанаа сонирхох болно”

ОХУ-ын ахмад тулаанч Олег Тактаров "Конорын өрсөлдөгч нь нас ахисан, нэг жилд хоёр ялагдсан тамирчин. Хэн хэн нь хэвтээд муу, харин босоогоос Конор нь арай илүү. Ер нь бол энэ тулаан бокс байх болов уу”

UFC холбооны тэргүүн Дана Уайт "Конор МакГрегор Серронег ялах юм бол хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болно. Өөрөөр хэлбэл тэр хүсээд байгаа зүйлээ авах юм. Хабиб Нурмагомедовоос даагаа нэхэх гэж тэр хүсэж байгаа. Энэ хоёр тамирчны даагаа нэхэх тулаан маш их орлого холбоонд оруулах болно”

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Тайсон Фьюри "Конор хүнд цохилтоор ялах болно. Би энэ цохилтыг нь харах гэж Лас-Вегаст очно”

Эдди Альварес "Серроне хэр бэлтгэл хийж, биеэ халаахаас их зүйл шалтгаална. Торонд орохоосоо өмнө хөлсөө гаргаж, хоёрдугаар үед гарч байгаа юм шиг байх хэрэгтэй. Конор дарамталж дайрч тоглох нь тодорхой”

Колби Ковингтон "Би Ковбойд бооцоо тавина. Конор бааранд сууж байсан хөгшнийг цохид сандлаас нь унагааж чадаагүй шүү дээ. Тэгэхээр тэр яаж Серронег ялах билээ дээ”

 
Zindaa.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?