|
Шинэ мэдээ

Их аварга Какүрюү 3 унаатай болов

Мэргэжлийн сумо бөхийн Токио хотноо болж буй Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрю М.Ананд, Миёогирюү-д унаснаар 3 унаатай боллоо.

 

 Харин өчигдөр Хакүхо аваргыг хаясан Миёогирюү өнөөдөр Какүрюүг давснаар Эндогийн адил 2 аваргыг дараалан хаяж Кинбоши шагналын эзэн болж байна. Монгол бөхчүүдээс өнөөдөр Азүмарюү С.Тодбилэг учраа бөх Котоеки-г давж 3 даваа, нэг унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Токушорюү-д  унаж даваа, унаа 2 болж тэнцэв.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакэүми-д ойчиж, тэдний даваа унаа тэнцсэн байна. Энэ өдрийн барилдаанд Такаясү, Шодай-д унаснаар 2 даваатай байгаа бол Шодай нэг ч унаагүй явна. Харин 3 даваатай байсан Эндо Такакейшо-д унаж, тэд адилхан 3 даваа, нэг унаатай болов. 

Ганц ч даваа аваагүй байсан Озэки Гойэдо, энэ өдөр Дайэшо-г давсан бол гурван даваатай явсан Асанояама, Аби-д унаснаар Аби нэг даваатай болов. Точиношин, хамгийн жижиг биетэй, элдэвтэй сумоч Энхо-г давж, тэд адил 2 даваатай байна. 

Харин 69 дэх Их аварга  Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс энэ башёг орхиж байгаагаа зарласан бөгөөд энэ өдөр аваргатай барилдах байсан Хокүтофүжи сул нэг даваа авлаа. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?