|
Шинэ мэдээ

Дуустал нь сонсохоос залхдаггүй дуунуудыг нэрлэжээ

Дуустал нь сонсохоос залхдаггүй дуунуудыг нэрлэжээ

"BuzzFeed” цахим хуудас хэрэглэгчдээс санал асуулга авч, дуустал нь сонсохоос залхдаггүй дуунуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад 31 дууг оруулсан байна.

Санал асуулгын дүнд Америкийн "My Chemical Romance” хамтлагийн2006онд гарч байсан "Welcome to the Black Parade” дуу жагсаалтын нэгдүгээрт орсон байна. Жагсаалтын хоёрдугаар байрт дуучинУитни Хьюстоны "I Will Always Love You” орсон болгуравдугаарт "Toto” хамтлагийн "Africa” дуу оржээ.

Эдгээр дууны жагсаалтад мөн дуучин Аделийн "Someone Like You”, дуучин Жефф Баклигийн "Hallelujah”,Селин Дионы "My Heart Will Go On” зэрэг дуунаас гадна 1992 онд Грэммийн шагналыг хоёр удаа хүртэж байсанR.E.M.хамтлагийн"Losing My Religion”, "ABBA" хамтлагийн"Dancing Queen” дуунууд орсон байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?