|
Шинэ мэдээ

Ким Жон Ун анхны цаснаар цагаан морь хөлөглөв

 

Ким Жон Ун анхны цаснаар цагаан морь хөлөглөв

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосчуудын хувьд ариун дагшин газарт тооцогддог Пэекду ууланд цагаан морьтой давхисан зураг хэвлэл мэдээллээр цацагдлаа. Гэхдээ энэ нь энгийн нэг морьтой уулын аялал байсангүй. Хойд Солонгосын хэвлэл мэдээллээр "Удирдагч Ким Пэекду ууланд анхны цасыг авчирлаа хэмээн” онцлов.

Пэекду уул нь Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг бөгөөд одоог хүртэл идэвхт  галт уул юм. Домогт өгүүлснээр 4000 жилийн тэртээ анх Солонгос Улсын үндэслэгч домогт Дангуны төрсөн нутаг юм.

Удирдагч Ким "хамгийн хүчирхэг улс орныг бүтээх агуу зорилгын төлөө шаргуу тэмцэл хийсэн энэхүү түүхэн газрыг эргэн дурслаа” гэж KCNA-ээс сурвалжлав.

Өнгөрсөн оны энхийн хэлэлцээрийн үеэр  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг билгэдэлт ууланд зочилсон юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?