|
Шинэ мэдээ

“Жаст”-ын Ш.Батхүү яагаад гомдлоо буцаав

 

“Жаст”-ын Ш.Батхүү яагаад гомдлоо буцаав

 

Улсын Дээд шүүхэд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын хүмүүст холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь гомдол гаргаж,  өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг өчигдөр буюу 10-р сарын 07-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан байна.

Гэвч яллагдагч Ш.Батхүү нь  10-р сарын 04-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн учир  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?