|
Шинэ мэдээ

Авлигын хэргээр ЗТХ-ийн яамны хэд хэдэн даргыг баривчилж магадгүй

 

Авлигын хэргээр ЗТХ-ийн яамны хэд хэдэн даргыг баривчилж магадгүй

 

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Зам тээврийн яамны газрын дарга эмэгтэй Д.Доржханд есдүгээр сарын 10-наас эхлэн Ганцхудагт хоригдож байна.

Түүний хэргийг мөрдөн шалгах явцад сэжигтэй мэдүүлгүүд гарсан тул Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг өчигдөр АТГ баривчлан саатуулсан байна. Экс сайд Д.Ганбатын араас тус яамны хэд хэдэн дарга нарыг Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор баривчилж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлээд эхэлжээ.

Нийгмийн толь

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?