|
Шинэ мэдээ

Шүүгч нар урьдынх шигээ хуйвалдчихгүй бол “Сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл ял сонсож таарна

Шүүгч нар урьдынх шигээ хуйвалдчихгүй бол “Сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл ял сонсож таарна

 

Эрдэнэтийн 49 хувийнхны хэрэг удахгүй шүүхэд шилжэхээр прокурорт хянагдаж буй. Авлигатай тэмцэх газар болон  цагдаагийн хамтарсан ажлын хэсгийнхэн энэ хэрэгт анх тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганбат, Аж үйлдвэрийн сай асан, одоогийн УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, уг хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эрдэнэбатын асуудлыг прокурор ...нь хэрэгсэхгүй болгосон байна. Ч.Сайханбилэгийг харин өнөөх алдарт "Дубайн гэрээ”  буюу Оюутолгойн хэрэгт хамааруулан шалгах болсон. Мөн Н.Золжаргалыг энэ хэргээс тусгаарлан Монгол банкнаас их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Ер нь Эрдэнэт үйлдвэрийн будлиан зөвхөн тэрхүү 49 хувийг ОХУ-аас дээрх хүмүүс хууль бусаар шилжүүлж авсан асуудал биш юм. Одоо "Жаст”-ын Ш.Батхүү нарын бүлэглэл тус үйлдвэрийг барьцаалж Стандарт банкнаас зуу гаруй сая ам.доллар зээлдэн нохойн замаар оруулсан хэрэг шүүх дээр очих гэж байгаа билээ. Эдгээр томоохон дуулиант хэргүүдээс улбаалаг өдгөө Эрдэнэт үйлдвэр төрийн мэдэлд шилжиж  онцгой дэглэмээр ажиллаж байна.  Энэ тухай дараа өгүүлье. Харин Захиргааны хэргийн шүүх дээр 49 хувийнханд үйлчилж тэдэнд ашигтай шийдвэр гарган бөөн хэрүүл шуугиан дэгдээж байсан шүүгч М.Батсуурьт Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сахилгын хэрэг үүсгээд  байгаа юм. Шүүхийн Ёс зүйн хороо түүний сахилгын хэргийг удахгүй хэлэлцэх шийдэх биз.

Эрдэнэтийн 49 хувийн хэргийг анхнаас нь зохион байгуулж, гардан үйлдсэн хүмүүс нь Худалдаа хөгжлийн банкны эзэн "сахал” хочит Д.Эрдэнэбилэг,  тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, "Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нар гэдэг нь өдгөө нэгэнт тодорхой болоод байгаа юм. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийг бүлэглэн үйлдээд зогсоогүй, их хэмжээний мөнгө угаасан хэмээн хуулийн зүйлчиллийн дагуу яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, түүүнд элсэхэд Эрүүгийн хуулийн 20.3-ын 1 дэх заалтаар бол хоёроос найман жилийн ялтай. Дээрх этгээдүүдийг одоо ийм ял хүлээж буй. Ялангуяа энэхүү зүйл ангиар Д.Эрдэнбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүншин нар яллагдах нь ойлггомжтой болж байна. Харин М.Мөнхбаатар, Э.Шижир нарыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийг баримтлан мөнгө угаах гэмт хэрэгт давхар буруутгаж байгаа аж. Гэхдээ энэ бүлэглэлийг "сахал” Д.Эрдэнбилэг толгойлж байсан.  Гэтэл яагаад түүнийг ийм зүйл, заалтаас чөлөөлсөн нь одоогоор тодорхой бус байна. Хэрвээ шүүгч нар нь урьдын адил мөнгө ихтэй эдгээр нөхдөд худалдагдаад заваарчихгүй бол цугаараа л ял эдлэж таарна. Харж л байхаас...

О.Баяр  

Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?