|
Шинэ мэдээ

Санхүүгийн зохицуулах хорооны хариуцлагагүй мэдэгдэл унаач хүүхдийн эрхийг зөрчиж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын морин спорт, уяачдын холбооноос унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, даатгалд хамруулах талаар мэдээлэл өглөө.

"Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хурдан морины уралдаанч хүүхдүүдийг бүртгэж нэгдсэн мэдээллийн сантай болгосон. Бүх хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаж, хамгаалалтын хувцас бүрэн хэрэглэхийг ач холбогдлыг хүүхдүүд болон уяач нарт ойлгуулсан.  Мөн Монголын морин спорт уяачдын холбооныхонтойгоо нягт хамтран ажиллаж байгаа.

Хурдан морь унаач хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр даатгуулж, даатгалын нөхөн төлбөр нь 20 сая хүртэлх төгрөг байхаар тооцож холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллахаар тохирсон байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 4-нд уяач нар "хурдан морь унаач хүүхдээ хэдэн төгрөгөөр даатгуулахаа даатгагч талтай харилцан тохиролцоно" гэсэн утгатай мэдээлэл гаргасан.

Үүнээс нь болоод уяачдын дунд "унаач хүүхдээ заавал 100 мянган төгрөгөөр даатгуулах шаардлагагүй юм байна. Харилцан тохиролцоно гэж байгаа юм чинь хэдэн төгрөгөөр даатгуулахаа унаач хүүхэдтэйгээ ярилцаад шийднэ" гэх мэтээр маргаан үүсгэж эхэллээ. Хэрвээ хүүхдийг 30 мянган төгрөгөөр даатгуулбал нөхөн төлбөр 5 сая хүртэлх төгрөг л байна.

Морин уралдаан бол манай улсын өнө эртнээс уламжилж ирсэн соёл учраас үгүйсгэх боломжгүй. Гэхдээ унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг  хангаж хүүхэд, морь эсэн мэнд наадах хэрэгтэй.  Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл унаач хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг нураахгүй байх хэрэгтэй" Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?