|
Шинэ мэдээ

Америкийн шилийн сайн эр Флойдын түүх

Флойд 1904 оны 2-р сарын 3-ны өдөр АНУ-д төрж төвийн болон баруун бүс нутгуудаар зэвсэглэсэн дээрэм хийж тун их нэрд гарсан хууль зөрчигч байлаа. Эрин цаг нь өөрөө нийгмийн эдийн засгийн гүн хямралын цаг үе байсан тул тэрээр банкны эзэд, мөнгө хүүлэгчдийг туйлын ихээр үзэн яддаг байв.
Банк ухан, байрны зээлийн өрийн дансыг устгасан дээрэмчин Флойд нь ойролцоогоор мянган өрхийн байрны урт хугацааны зээл (ипотек) ийн баримтыг устгасан учир Америкийн тагнуулын төв газраас улсын 1 номерийн дайсан гэж зарласан байдаг. 


Флойд – 1930 оноос Америкын банкыг бүгдийг шахуу ухсан хүн байв.Хамгийн анхны ухалт 1922 онд байсан бөгөөд 3 доллар 50 цент хулгайлахдаа 18 настай байжээ. Түүндээ 5 жилийн ял авч 3 жилийг нь биеэр эдлэн суллагдсан байдаг. 1931 оноос жинхэнэ дээрэм, хулгайн ажлыг эхлэв. Нэг жилийн дотор 51 банк ухсан хэмээдэг. Анхны хэргийнхээ төлөө түүнд 5 жилийн хорих ял өгсөн боловч 3 жил ял эдэлсний дараа түүнд тодорхой нөхцөлүүдийг санал болгосноор сулласан байна.


Флойд шоронгоос гарсан боловч гэмт хэргийн амьдралаа орхиж чадсангүй. Түүний хийж чадах ганц ажил нь гэмт хэрэг бөгөөд амьдрахын тулд хүн бүр л чаддаг зүйлээ хийх хэрэгтэй байв. Гэвч тэрээр арга барилаа өөрчлөн нэгэнт гэмт хэрэг хийж байгаа бол ард түмний хайрыг татах ёстой хэмээн шийдсэн аж. Тэгэхдээ хэрхэн ард түмний хайрыг татах бэ? Энэ талаар тэрээр удаан бодсон бөгөөд гол санаагаа олтол худалдааны зам, галт тэргийн зам гэх мэт газруудаар дээрэм хийсээр л байлаа. Гэтэл нэгэн өдөр түүний санаанд гэнэт мэргэн бодол орж ирсэн нь түүний таньдаг хүн бүр, бүр төрсөн эх нь хүртэл банканд өртэй байж өрөнд дарлагдан тун их зовдог байсан байна. Иймийн учир Флойд хүмүүсийн өрийг тэглэхээр шийдсэн байдаг.


Ийнхүү домогт дээрэмчин маань 1930 оны 5-р сарын 20-ны өдөр Канзас хотын банкийг дээрэмдэж бүх өрийн бичгүүдийг шатаасан байна. Иймийн учир уг банк асар их хохирол амсаж чухам хэн хэнээс ямар хэмжээний өрөө авахаа хэлж мэдэхгүй тун хэцүү байдалд оржээ. Энэ явдал өөр 5 банканд үргэлжилсний дараа Флойдыг тагнуулын ерөнхий газраас АНУ-ын нийгэм хийгээд эдийн засагт хамгийн аюултай дээрэмчин буюу үндэсний номер 1 дайсан хэмээн нэрлэжээ. Гэвч энэ бүхэн тийм ч удаан үргэлжилсэнгүй. 1933 оны 7-р сарын 17-ны өдөр ээлжит нэгэн дээрмийн үеэр Флойд дөрвөн цагдаагийн албан хаагчдийг хөнөөсөн тул түүнийг үндэстэн даяар эрэн сурвалжилж эхлэх нь тэр. Ийнхүү хэсэг чимээгүй амьдарсан боловч 1934 оны 7-р сарын 23-ны өдөр түүнийг гудамжинд алхаж явахад нь тагнуулын ерөнхий газрын ажилтан Мелвин Первис гэх эр гэнэдүүлэн буудан хороов. Түүний ачаар АНУ даяар 40,000 гаруй хүн өргүй болсон гэдэг.

 

Сайхан Уул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?