|
Шинэ мэдээ

Ноолуурын үнэ 100-120 мянгад хэлбэлзэж байна

Ноолуурын үнэ 100-120 мянгад хэлбэлзэж байна

Ямааны цагаан ноолуур Архангай аймагт кг нь 122 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэтэй байна.

 

Тэгвэл Дорнод аймагт 80 мянган төгрөг буюу хамгийн бага үнэтэй байна. Бусад аймагт ноолуур 100-120 мянган төгрөгийн үнэтэй байна. Малын бусад түүхий эдийн үнийг мэдээлвэл хонины нэхий Хэнтий аймагт хамгийн их буюу ширхэг нь хоёр мянган төгрөг, бусад аймагт 500-гаас 1500 төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ: нийслэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу ширхэг нь 42 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 25-41.3 мянган төгрөгийн үнэтэй байна. Адууны шир Баянхонгор аймагт хамгийн бага буюу гурван мянган төгрөг, бусад аймагт 5-10 мянган төгрөг байна. Үхрийн шир нийслэл Улаанбаатар хотын түүхий эдийн "Эмээлт” захад хамгийн өндөр үнэтэй буюу 13.7 мянган төгрөг, Ховд аймагт гуван мянган төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн бага үнэ болж байна. Үхрийн шир бусад аймагт 5-12 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр Дархан-Уул аймагт эр хонь хамгийн их буюу 192.5 мянган төгрөг, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 120 мянган төгрөгийн үнэтэй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?