|
Шинэ мэдээ

Ц.Нямдорж ТЕГ-т шалгагдаж байна

 

Ц.Нямдорж ТЕГ-т шалгагдаж байна

 


Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн.

Ингэхдээ тэрбээр нууцын зэрэглэлтэй зүйлсийг ярьсан гэдэг үндэслэлээр ТЕГ-т шалгагдаж байгаа юм байна.

Түүнийг нууц мэдээлэлтэй холбоотойгоор  таван асуудлаар шалгаж байгаа бөгөөд одоогоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос нэг удаа тайлбар аваад байгаа аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?