|
Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Казино тоглосон дарга нарыг шууд ажлаас нь чөлөөлнө

 

Л.Оюун-Эрдэнэ: Казино тоглосон дарга нарыг шууд ажлаас нь чөлөөлнө

 


Монголын төрийн албан хаагчид Солонгос улсад хамгийн олон тоогоор ажилладаг статистиктай болжээ. Энэ нь Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг Солонгосын хар ажлын цалингийн түвшинд хүргэж чадахгүй байна гэсэн үг. Тэр нь дунджаар 4.5-5 сая төгрөг байна гэсэн тайлбараар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэгэн асуудлыг хөндлөө.

Тэрээр цааш ярихдаа "Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд Солонгост очиж казино тоглодог тоо баримтаараа манайх нэлээд дээгүүрт ордог гэсэн статистик өгч байна. Тэгэхээр үүний логик уялдаа нь авлигал гэж харагдаж байгаа юм. Дарга нар нь тэнд валютын урсгалаараа казинодоод байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэлцээгүйн улмаас хар ажил хийгээд байдаг. Тиймээс Засгийн газраас Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулахаар чиглэл гарч байна. Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрэв ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газарт орж баригдаад, бичлэг нь байх юм бол ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэн ажлаас нь шууд чөлөөлөх чиглэл гаргасан байгаа” гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?