|
Шинэ мэдээ

Чойбалсан сумын Хөх нуур багийн “Үхэрт” гэдэг газар хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Үхэрт” гэдэг газар  хээрийн түймэр гарсан байна.Тус аймгийн Онцгой байдлын газрынхан дуудлагын дагуу очиж ажиллан,  унтраажээ. 

Уг гал түймэрт 24000 га талбай шатсан байна. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, хуурайшилт ихтэй байгаа учир галын аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.