|
Шинэ мэдээ

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 72 цагын дотор огцрохыг шаардав

 
 

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 72 цагын дотор огцрохыг шаардав

 

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон бусад төрийн бус байгууллагууд өнөөдөр Авилгатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өглөө.

Тус тулган шаардах бичигт:

...Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчимаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхүйгээгээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах 3 үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч ТББ-уудаас шаардаж байна" гэжээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?