|
Шинэ мэдээ

Үерийн улмаас Австралын томоохон нүүрсний ордууд хаагдлаа

Австралийн Квийслэнд мужид үерийн гамшиг нүүрлэж, үлэмж хэмжээний хохирол учруулаад буй талаар “www.mining.com” сайт мэдээллээ.

 

Үерийн улмаас Австралын томоохон нүүрсний ордууд хаагдлаа

Гэнэтийн байгалийн гамшгаар хоёр хүн амиа алдаж, олон зуун өрх орон гэргүй болжээ.  Эрх баригчдын шийдвэрээр аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 1,100 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн гэнэ. “Тус улсын түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй үерийн гамшиг тохиосон” гэж Австралийн Онцгой байдлын яам мэдээллээ.

 

Үерийн улмаас дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани ихээхэн хохирол амсчээ.

 

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт “Бид хойд хэсэг дэх хамгийн том нүүрсний орд газрууд болох  “Collinsville” болон “Newlands”-ийг түр хугацаагаар хаахаар боллоо” гэж мэдэгджээ.

 

Гэхдээ хэвлэлийн төлөөлөгч дээрх түр зогсолт хэзээ хүртэл үргэлжлэх зэрэг нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. “Glencore” компани 2017 онд 8 сая коксжих нүүрс олборложээ.

 

Үерт автсан Квийслэнд мужид Австралийн уул уурхайн гол бүс нутаг. Уг бүсэд Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай үйл ажиллагаагаа явуулдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?