|
Шинэ мэдээ

ЗУСЛАНГУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

ЗУСЛАНГУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

 

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 12 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 77 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн байна. Зуслангуудын ундны уснаас дээж авч Төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад Монгол Улсад мөрдөгдөх "Ундны ус" Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ стандартын шаардлагыг хангаж байна.
 
Мөн төвийн зургаан дүүрэгт баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 408 зөрчил илрүүлж, газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, 15 ААНБ-д 16.5сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 198 заалттай албан шаардлага хүргүүлж биелэлт 74 хувьтай байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярьжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?