|
Шинэ мэдээ

Өнөөдөр хотын захирагч болон НИТХ-ын дарга тодорно

Өнөөдөр хотын захирагч болон НИТХ-ын дарга тодорно

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр 11:00 цагт болно.  Энэ өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч болон НИТХ-ын дарга хэн байхыг хэлэлцэж, шийдвэрлэх юм байна. Одоогийн байдлаар МАН-аас Хотын даргад Су.Батболдыг, НИТХ-ын даргад Ц.Сундуйг дэвшүүлсэн  гэх албан бус мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл тэдний дарга болох эсэх асуудал ийнхүү өнөөдөр шийдэгдэх аж. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэх юм байна. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?