"Физик, хими, математик, англи хэл, технологийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүмүүсийг багшлахуйд урьж, богино хугацаанд сургана"

  • 0
  • 1975
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын хомсдолын асуудлаар танилцуулга хийгдэж, тэмдэглэл гаргасан байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улсад багш, ур чадварын хомсдолын асуудал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбогдуулан бид зургаан багц арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. 

  1. Багш мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүний нөөц. 2010 оноос хойш 19,998 хүн байна гэсэн тооцоо бий.
  2. Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар авч ажиллуулах, энэ ажил 2023 оноос эхэлсэн. Ялангуяа багшийн туслахыг нийслэл, орон нутгийн зарим газарт нийлээд 157 бүлэгт 44-өөс дээш дүүргэлттэй бол багш нарыг авч ажиллуулах ажлыг эхлүүлж байна. 
  3. Физик, хими, математик, англи хэл, технологи гэсэн мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургуулийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшлахуйд урьж ажиллуулах, богино хугацаанд сургаж боловсруулна. 
  4. Багш хүний сургалтын цагийн норм долоон хоногт 19 цаг байдаг. Энэ нь хүрэхгүй байгаа зарим багшийг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгана. 
  5. Багш бэлтгэх их дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажигч багшаар ажиллуулна.
  6. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл сургалтад илүү эрчимтэйгээр хэрэгжүүлэх гэсэн бодлогыг танилцуулж, дэмжүүллээ. 

Шинжлэх ухааны чиглэлээр 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийг богино хугацаанд сургах асуудал дээр хөрвүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Үүний үр дүнг тухайн бүрд нь мэдээлээд явах болно. 

Хамгийн сайн багш танай сургууль, таны хүүхдэд заадаг ирээдүйг хурдан авч ирэх хэрэгтэй. Монголд сайн багш нар олон бий. Илүү хөгжүүлэх шаардлага байна. Багшийн хөгжлөөс сургалтын хөгжил эхэлнэ" гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх