Асашёорү Д.Дагвадорж циркийг ирэх сард нээнэ гэв

  • 0
  • 1565
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Циркийг барилгыг эзэмшиж буй Асашёорү Д.Дагвадорж тус барилгын үйл ажиллагааг ирэх сард нээх гэж буйгаа сошиалаар мэдэгджээ. 

Д.Дагвадорж болон түүний гэр бүлийнхэн анх 2007 онд циркийг менежментийн хувьчлалаар 1.5 тэрбум төгрөгөөр авсан гэгддэг. Ингэхдээ циркийн уран бүтээлчдийн орон тоог хоёр дахин нэмэгдүүлнэ, цалинг 2-3 дахин нэмнэ, дэлхийн хэмжээнд хөгжүүлнэ гэх зэрэг амлалт өгч байсныг тухайн үеийн циркчид ярьдаг. 

Гэвч Д.Дагвадоржийн мэдэгдэлд дээрх амлалтаас нэг нь ч харагдсангүй. Харин хурим, шинэ жил, үзэсгэлэн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууламж болохыг дурдсан байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх