Гадаад худалдааны нийт бараа эргэлт $18.1 тэрбумд хүрэв

  • 0
  • 1376
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улс 2024 оны эхний 8 сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 10.6 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Экспорт өмнөх оны мөн үеэс 620.0 сая ам.доллароор өсөхөд нүүрс 372.5 сая ам.доллар, зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 159.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх