Мөнгөний үнийн өсөлт алтыг гүйцэв

  • 0
  • 996
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Алтны үнийн тасралтгүй өсөлт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй ч мөнгөний үнэ шар металлыг өсөлтөөрөө гүйцээд байна.

Мөн харьцангуй хямд байгаа мөнгөний үнэ алтнаас илүү өсөх орон зай байгааг зарим индикаторууд харуулж байгаа юм. Тухайлбал: одоогоор 86 унц мөнгөний үнэ нэг унц алттай тэнцэж байгаа нь 20 жилийн дунджаасаа давсан үзүүлэлт болж байна.

Мөнгө нь нарны хавтан, цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ашиглагддаг гэдэг утгаараа аж үйлдвэрлэлийн металлд тооцогддог. Үүнтэй зэрэгцээд алттай адил инфляцын эсрэг хөрөнгө оруулалт болж чаддаг нь мөнгөний эрэлт илүү өсөх боломжтой байгааг илтгэж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх