ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Ирэх онд татварын бодлогод дараах өөрчлөлтүүд орно. Тодруулбал, боловсруулах үйлдвэрийг дэмжих татварын бодлого нь:
- Томоохон төслүүдийн ирээдүйн таван жилийн орлогод төлөх татварын 90 хувийг буцаан олгож урамшуулна.
- Төслийн үйл ажиллагаанаас олох орлогод ногдуулах албан татварыг эхний таван жилд 90 хувь хөнгөлнө.
- Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг дэмжих татварын таатай орчныг бүрдүүлнэ.
- Боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчийн импортолсон тоног төхөөрөмжийн иж бүрдлийн гаалийн татвараас 100 хувь чөлөөлнө