"1,100 автобусанд камер суурилуулж, нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа болон буудал дээр зогсож буй машинуудыг илрүүлж эхэллээ"

  • 0
  • 250
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Замын хөдөлгөөний дүрмээр чиглэлийн тээврийн автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглодог. Мөн автобус явахад зориулагдсан авто замын нэгдүгээр эгнээгээр суудлын автомашин зорчихыг хориглодог байна.

Гэтэл иргэд автобусны буудал дээр автомашинаа зогсоох, нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийслэлийн иргэдийн 80-90% үйлчлүүлдэг нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг байна. Иймд нийтийн тээврийн 1,100 автобусанд теле камер байршуулжээ.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Нийтийн тээврийн автобуснуудад теле камерыг байршууллаа. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Тодруулбал теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр  06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсож байгаа болон нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгааг хэлье.

Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна" гэж мэдээллээ.

Улаанбаатар хотод өдөрт нийтийн тээврийн 1,100 автобус иргэдэд үйлчилдэг байна.

Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгохоор хуульд заажээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх