Уламбаярын Сүрэнжав “Парис-2024” паралимпын аварга боллоо

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна. Өнөөдөр /2024.08.30/ таеквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын алтан медаль хүртэж, бахархам амжилт гаргалаа.

Дэлхийн таэквондогийн Монголын холбооны тамирчин ОУХМ Уламбаярын Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Тэрбээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний  алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.

Дэлхийн чансааны оноогоор “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авсан.  Тэрбээр 2023 онд Мексик Улсын Веракруз хотод болсон пара таэквондогийн ДАШТ-ий 52 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн.

Мөн Вьетнам Улсын Хо Ши Мин хотод 2018 болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 57 кг-ын жинд тулалдаж хүрэл, 2024 онд Вьетнамын Данан хотод болсон Азийн аваргаас алт, Серби Улсын Белград хотод 2024 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Хятад Улсад 2023 онд болсон “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Австрали Улсын  Брисбан хотод 2023 онд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алт, Иран Улсын Тегеран хотод 2024 онд болсон дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль авч байв. Франц Улсын Парис хотод 2023 онд болсон дэлхийн гран при тэмцээнээс мөнгө, Мексик Улсын Белград хотод 2023 онд гран при тэмцээнээс мөнгө, Хятад Улсын Тайюн хотод 2023 онд болсон гран при тэмцээнээс алтан медаль тус тус хүртэж байв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх