"Айраг фестиваль- 2024" эвент үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо

  • 0
  • 1122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол улсаа төлөөлөн бүртгэгдсэн Хөхүүрийн айрагны соёлын  хамгийн том баяр болох "Айрагны баяр - Адууны баяр" фестивал Хутаг-Өндөр сумын нутаг "Дондогийн булаг" хэмээх газарт 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус эвентийг Булган аймгийн ЗДТГ-аас анх 2008 онд санаачилсан бөгөөд 15 дахь жилдээ Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Орхон аймгийн ЗДТГ, Юнискогийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн комисстой хамтран зохион байгуулав.

Гадаад, дотоодын аялагч жуулчдын сонирхлыг зүй ёсоор татаж, жил бүр өргөжин тэлж байгаа энэ баяраар адуун соёл, нүүдэлчин ахуйгаа сурталчлан таниулахаас гадна малчдын айраг цагаан идээгээ борлуулах, ашиг орлогыг дэмжих томоохон ажлын нэг болдогоороо ихээхэн онцлогтой юм.

 Айрагны баярыг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар нээж, мэндчилгээ дэвшүүллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх