Т.Мөнхсайхан: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг хийх шаардлагатай

  • 0
  • 2176
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсад Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг бүрдүүлэх, хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн хяналт, тандалтыг идэвхжүүлэх, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх