Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа

  • 0
  • 2821
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Саудын Арабын Хаант улсын Рияад хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарчээ.

Мөнгөн медаль:

  1. Б.Номин-Ундрах /Орчлон сургууль, 11 дүгээр анги/

Хүрэл медаль:

  1. А.Амартүвшин /Орчлон сургууль, 11 дүгээр анги/
  2. Б.Эрмүүнболд /Шинэ Монгол Харүмафүжи сургууль, 12 дугаар анги'
  3. М.Одгэрэл /Бага Тэнгэр сургууль, 10 дугаар анги/ нар хүртсэн байна.

Дасгалжуулагчдын багт Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар ажиллажээ.

Манай улсын сурагчид энэ жил олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл, математикийн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, физикийн олимпиадад нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийн амжилт гаргасан билээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх