ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
461 дүгээр хорих ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн нас барсан талийгаач О-гийн эгч "Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий төлөөлөгч нар мэдүүлэг авах журмаар миний дүүг эрүүдэн тамласан" гэж өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдээлсэн.
Талийгаачийн ар гэрийнхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цахим хуудсаараа гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Тэрбээр "Талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ.