Л.Оюун-Эрдэнэ: Ардчилал бол албан тушаалд сүнсээ худалддаг хэдхэн хүний авлигын хэрэгсэл биш

  • 0
  • 6994
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Ардын нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагааг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, үг хэлсэн юм. Тэрбээр,

"Ардчилал бол хэн нэгэн хүний хувьчлах өмч огт биш. Ардчилал бол аль нэг улс төрийн нам өөрийн гэж өмчлөх өмч бас биш. Ардчилал бол албан тушаалд сүнсээ худалдаж, амин хувийн шуналаар үнэт зүйлээ худалдсан хэдхэн хүний авлигын хэрэгсэл бүр ч биш. Ардчилал бол энгийн иргэдийг утсаар чиглэл өгч эрүүдэн шүүдэг улс төрийн тусгай эрх ямба биш.

Харин ардчилал бол хүн бүрт тэгш хандах нийгмийн үнэлэмж юм. Ардчилал бол иргэн бүрд ижил тэгш үйлчилдэг эрхзүйт төр юм. Мөн авлигачдаас айдаггүй шударга шүүх юм" гэдгийг онцоллоо.

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх