МОНГОЛЫН ЯАМДЫН БОДЛОГЫН ХУРАЛД ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО ГЭВ ҮҮ

  • 0
  • 1046
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Сэтгүүлч Р.Эмжүин итгэхэд бэрхтэй нэгэн асуудлыг өнөөдөр хөндөн тавилаа. Тэрбээр Монголын яамны бодлогын хуралд Хятадын төлөөл оролцдог болсон тухай асуудлыг дэлгэв. Түүний энэхүү нийтлэлд дурьдагдсан асуудал сошиалд олон нийтийн дургүйцлийг нэлээн хүргэж байна. 
 
Тэрбээр "Хятадын хөгжлийн галт тэргэнд Монгол Улс суулаа хэмээн Ерөнхий сайдтан Бээжингээс мэдэгдэж, дэлхий даяар зарласан нь түүхийн альхан нэгэн цаг үеийн давтамж шиг санагдахгүй байна уу? Монголыг хятаджуулах энэ ажиллагаа Ж. Эрдэнэбатын үед, Монголын телевизийн сувгуудаар урд зүгийн урт сериалуудыг зай завсаргүй гаргах тохироо хийгдсэнээр хурдаа нэгэнт авсан гэдэг. Үр дүнд нь олон монгол айл гэр бүлээрээ хятад кино үзэж, уйлж дуулаад сууцгааж байдаг болсон гэдгээ санаарай.
 
Манай үндэсний номын санд Хятадын зохиолчдын 10 мянган ном хандивлах арга хэмжээ араас нь шил даран болоод өнгөрсөн. Улсын төв номын сан нийт хэчнээн номтой, үүнд Хятадын аж байдал ёс заншлыг хадгалсан 10 мянган бүтээл нэмэхэд хэдэн хувь нь болох уу, бодоод үзээрэй. Соёлын дайралтыг энэ мэтээр олон чиглэлээр хийж ирсэн, Бээжин, Шанхайд үнэ төлбөргүй монголчуудыг сургахаас эхлээд, одоо FB-ийн нүүр хуудсуудаар дүүрэн монгол хадмал орчуулгатай хятад аж байдлын бичлэгүүд хөвөрч байдаг боллоо. Манай энхрий эмзэгхэн Оюун-Эрдэнэ хөгжлийн галт тэрэгний асуудлаа бодлогын хувьд яаравчлуулна гэсэн утгатай үг бас хэлсэн.
 
Гэтэл одоо Монголын яамдын бодлогын хуралд Хятадын төлөөлөл сууж байдаг болоо юу? Барилга, хот байгуулалтын яамны хоёрдугаар сарын 11-ний хуралд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Мөнхийн баян гал" компанийн Ванг Мао тэргүүтэй төлөөллүүд ийнхүү оролцож, Монголын цементийн үйлдвэрлэл, экспорт импортын бодлогыг хэлэлцсэн байх юм. "Мөнхийн баян гал" нь Төв аймгийн Сэргэлэн сумд байгуулагдсан цементийн үйлдвэр юм байна.
 
Барилгын материалын салбарт хүч түрэн орж ирсэн МАК, Монполимет компаниуд руу сүүлийн үед шалтагтай шалтаггүй илэрхий дайрах болсон. Хөгжлийн банкны асуудлыг хөлсөөр дэлгэсэн хүмүүс нь ч хамгийн түрүүнд энэ компаниуд руу гал нээсэн. Үүний цаана Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг өөгшүүлэн дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ буланд шахах мөлхөө арга хэрэгжээд байгаа юм биш биз дээ? Ингэж хардах эрх монгол хүн бүрт бий. Энэ хурлаараа монголчуудын цементийн хэрэглээ, цаашдаа экспортод цемент гаргах боломж, хэрэглээнээс давсан хүчин чадалтай үйлдвэрүүд...гэхчлэн асуудлууд ярьсан байгаа юм. Хөгжих гэж буй улс орны хөл нь барилгын материал, тэр дундаа цемент.
 
Энэ салбарт хятадууд хөрөнгө оруулж болно, болохгүй гээгүй. Гэвч яагаад яамны бодлогын хуралд ширээ эзлэн донхойтлоо томорсныг Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаатар тайлбарлах хэрэгтэй. Энэ улсад чинь ер нь нууц гээч юм байна уу, эсвэл ингээд улсаараа хятаджиж байгаа юм уу? Хөгжлийн галт тэрэгт үсэрч суухаар барахгүй Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөд хөршийнхөнд ширээ өгч эхэлсэн биш үү? Одоохондоо бодлого хэлэлцдэг хурлын ширээндээ холбоотой хонь шиг сууж байдаг болж. Удаад нь улсаа хувааж удирдах юм уу? Тайлбар авмаар байна!" хэмээн бичжээ. 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх