Орос-Украины хямрал, Барууны орнуудын хориг саад нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна гэж НҮБ-ийн тэргүүн мэдэгдлээ

  • 0
  • 171
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Оросын эсрэг хориг саад нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна гэж НҮБ-ийн тэргүүн Антониу Гуттериш мэдэгдээд, шатахуун хоол хүнсний үнэ нэмэгдэж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, "Украйнд дэгдсэн дайн тулаан, үүнээс шалтгаалан Оросын эсрэг тавьсан Барууны улс орнуудын хориг саад зэрэг нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна" гэжээ.

НҮБ-аас өгч буй мэдээллээр бол Орос болон Украин улсад дэлхийн нийт наран цэцгийн тосны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн 50 хувь,  Улаан буудайн экспортын 30 хувь нь оногдлог байна. Тиймээс Орос-Украины хямралаас шалтгаалан эдгээр бүтээгдэхүүний экспорт зогсч, улмаар дэлхий даяар хоол хүнсний дутагдал нүүрлэх аюултай байгаа аж

НҮБ-ын тэргүүний мэдээлснээр олон улсын тавцанд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан хоол хүнс, түлш шатахуун, үр тариа, бордооны үнэ өссөөр байна. Үүнээс шалтгаалаад экспорт, импорт, тээвэрлэлтийн хэвийн байдал алдагдаж, эрэлт нийлүүлэлт зогсонги байдалд орж, энэ нь ядуу буурай улс орнуудад илүүтэй хүнд тусч болзошгүй байна.

Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал улс орнуудын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаагаас улс орнуудад эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байна.

Суданд хэдэн мянган хүн гудамж талбайдаа гарч амьжиргааны түвшин буурч, талхны үнэ дунджаар 40 хувиар нэмэгдсэнийг эсэргүүцэн жагсч байна. Түүнчлэн Африкийн бусад улс орнуудад, тухайлбал Тунист гурил, үр тариа, сахарын үнэ хоёр дахин өсчээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх