Хөгжлийн Банктай холбоотой зарим материалыг төрийн нууцаас гаргахаар болов

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцсэн. Мөн Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар зарим материалыг төрийн нууцаас гаргахаар шийдвэрлэсэн. 

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "2016 онд Хөгжлийн банканд хийсэн ЗГ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг ил тод болгохоор боллоо. Тухайн ажлын хэсгийн шалгалтын мөрөөр ямар ажлууд хийсэн, ямар нь замхарсан бэ гэдгийг ил тод болгоно. 130 хуудас шалгалтын материал байна. Ямар зээлүүдийг тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн, хэрхэн шийдэгдэж өр төлбөр барагдуулсан, Сангийн яам холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг үр дагавар бий болох байсан уу гэдгийг ил болгоно. Тухайн үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт оруулахад эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай байсан учраас энэ материалыг нууцалсан." гэв

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх