Украйн руу НАТО-гийн баазуудаас, цөмийн зэвсэг, тээвэрлэх машинууд ирэх төлөвлөгөөтэй байсныг Оросын БХЯ мэдэгдэв

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Оросын Батлан хамгаалах яам лхагва гариг Украинд явуулсан тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков сэтгүүлчдэд Оросын арми Украинд цөмийн зэвсэг бий болох бодит аюулыг устгаж байгаа талаар мэдээлсэн байна.

Тэрбээр Украйны нутаг дэвсгэр дээр ойрын үед НАТО-гийн баазуудаас, цөмийн зэвсэг, тэдгээрийг тээвэрлэх машинууд ирэх төлөвлөгөөтэй байсан тул Оросын арми өөрийн улсад учирч буй энэхүү бодит аюулыг арилгаж, улс орноо хамгаалж байна хэмээн мэдэгджээ.

Мөн Игорь Конашенков Оросын арми даалгавраа нэр төртэй биелүүлж, Оросын цэргийн алба хаагчид Украины ард түмний хүсэл зоригоос үл хамааран НАТО-гийн баазуудаас ирэх цөмийн зэвсэг, тэдгээрийг хүргэх хэрэгслээс улс орноо хамгаалж, Украины нутаг дэвсгэрээс гарч ирсэн Орост заналхийлж буй бодит аюулыг устгаж байгаа гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Russia today

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх