Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна

  • 0
  • 159
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Гамшиг, хямралын улмаас орон гэргүй болсон иргэдийн иргэний хамгаалалт ба менежмент; сайн дурынхны үүрэг ба  цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

 Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ингээд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг хүргэе. 

Дэлхийн Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Н.Яп Мариатоугийн ирүүлсэн илгээлтийг хүргэж байна.

 

“Иргэний хамгаалалтын хүндэт зүтгэлтэнүүд ээ ,

Ковид-19 цар тахалтай холбоотой өнөөгийн хямралтай тэмцэж буй дэлхий даяарх иргэний хамгаалалтын бүх зүтгэлтэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх энэ өдөр Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас уламжлал болсон илгээлтийг хүргүүлж байгааг хүлээн авна уу.

Хүн амыг хамгаалах үүргийн хажуугаар 2019 оны сүүлчээс эхлэн хэд хэдэн хэлбэрээр хувьсан өөрчлөгдөж, хоруу чанараараа хүн төрөлхтнийг цөхрөлд оруулахаас гадна бүх хувьсал нь тодорхойгүй байгаа Коронавирусын халдвар тохиолдож шийдвэр гаргах түвшинд шуурхай шийдлийг хайсан ч бүх зүйл тодорхой бус хэвээр байна.

Мөн, дэлхийн иргэний хамгаалалт нь 3 дахь жилдээ үргэлжилж буй энэхүү цар тахал өвчнийг илүү тайван замаар удирдах асуудалтай тулгарч байна.

Энэхүү цар тахлын нөлөөнөөс үүдсэн бусад төрлийн хямралаас илүүтэйгээр хүн төрөлхтний зовлонг бид мартах ёсгүй. Манай гараг уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж, ард иргэд нийгэм, улс төрийн хямралд өртөж, үүний гол үр дагавараар хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж буй энэ үед вирус гарч ирсэн нь бүр ч их гай зовлонг авчирч байна.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас иргэний хамгаалалтын ажилтнуудыг цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн дорой байдлын энэ үед орон гэрээ алдсан хүмүүсийг хамгаалах, дотоодын болон олон улсын дүрвэгсдэд халамж анхаарал тавихад сайн дурынхаас татан оролцуулах талаар анхаарал хандуулахыг хүсч байна. Үүний тулд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас гамшгийн эрсдэлд илүү тэсвэртэй олон нийтийн сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой байлгах үндэсний хууль тогтоомжийг сайжруулахыг олон улсын хамтын нийгэмлэгүүдэд уриалж байна.

Сайн дурынхан бол эрсдэл, гамшгийн менежментийн зайлшгүй нэг хэсэг бөгөөд заримдаа үл тоомсорлогдох эсвэл мартагддаг гэдгийг санах нь зүйтэй. Сайн дурынхан нь иргэний хамгаалалтын ажилтнуудын хамгийн өргөн хүрээг бүрдүүлдэг ба тэд өөрсдийн нийгэмлэгийн бодит байдалд хамгийн ойр байдгаас гадна хамгийн хямд нөөц билээ.

Иймд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь 2022 оны 3-р сарын 1-ний өдрийг тохиолдуулан Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг дараах уриан дор тэмдэглэх болно. Үүнд: “ГАМШИГ, ХЯМРАЛЫН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ИРГЭДИЙН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ БА МЕНЕЖМЕНТ; -САЙН ДУРЫНХНЫ ҮҮРЭГ БА  ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ НЬ”.

Миний бие олон улсын хамтын нийгэмлэгт энэ ангиллын зүтгэлтнүүдийн чадавхыг ашиглан хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, үргэлжилж буй цар тахалтай тэмцэн хурдацтайгаар ажиллахыг уриалж байна.

Нийгмийн бүх түвшинд гамшгийн эрсдэлийн удирдлагад сайн дурынхныг оролцуулахыг мөн зөвлөж байна. Сайн дурынханыг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон сургууль, зах, худалдааны төв, эмнэлэг гэх мэт хүмүүсийн байнга очдог орчинд ажиллуулах нь зүйтэй. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх эсвэл гамшгийн үед илүү мэргэшсэн сайн дурынхан ажилладаг аль ч тохиолдолд шаардлагатай бол сайн дурын үйл ажиллагааг үндэсний, салбарын эсвэл тодорхой хариу арга хэмжээ авах төлөвлөгөөнд харгалзан авч үзэх ёстой.

Онцгой байдлын үед энгийн хүмүүсийн оролцоо үргэлж хамгийн түрүүнд байдаг. Хэрэв тэд илүү сайн бэлтгэгдэж, сайн дурын ажилтан гэж хүлээн зөвшөөрөгдвөл энэ нь мэргэжлийн хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх бөгөөд үүний үр дүнд олон нийт гамшгийг даван туулах чадвар өндөр байна.

Энэ завшааныг ашиглан Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага  нь урьдын адил энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг дэмжих үүрэг амлалтаа дахин өгж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх